Dark Light
Нийгэм | 2025-09-03

ЦАГААН-ОВОО СУМ РУУ ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАХААР ХӨДЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өчигдөр 15:00-17:00 цагийн хооронд болсон түр зуурын хүчтэй нөөлөг салхи, ширүүн борооны улмаас Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын иргэд, малчид их хохирол амслаа. Байгалийн үзэгдлийн улмаас тус сумдад сургуулийн дээвэр нурж, байшин барилгын цонх хагарч, олон айлын гэр нурж, нийт 4 иргэн бэртсэн тул аймгийн Онцгой комиссоос аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан шуурхай бүлгийг томилж, газар дээр ажиллах, хохирол тогтоохоор Цагаан-Овоо сум руу хөдөллөө. Бэртсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч, яаралтай анхны тусламж үзүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд БОЭТ-рүү тээвэрлэх аж. Мөн Цагаан-Овоо суманд Боловсролын газраас хүүхэд хамгаалал, хөрөнгө оруулалт, боловсролын улсын байцаагч бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллахаар хөдөллөө. Бусад суманд "Сумын Онцгой комисс" ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23