Dark Light
Нийгэм | 2025-09-03

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ ЗАМЫН ТРАССУУДЫН БАЙРШИЛД АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахлан үе шаттай ажлуудыг зохион байгуулж билээ. Тэгвэл энэ удаа нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр ажиллалаа. Эдгээр шинэ замуудыг ирэх оноос эхлүүлэх, шаардагдах санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах саналыг боловсруулах юм. Иймд тухайн зам тавих орчны бодит нөхцөл байдалтай танилцаж, ач холбогдлоор нь эрэмбэлэх зорилгоор Ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.
Түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н. Намуу, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо,  Бодлого төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Х.Ганбат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх 2 дугаар хэлтсийн дарга Б.Мягмарсүрэн нар ажиллав. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо ирэх онд хийхээр төлөвлөж буй шинэ авто замын трассуудын онцлог, ач холбогдол болон тухайн байршилд тулгамдаж асуудлыг танилцуулж, мэдээлэл өглөө. Холбогдох албаныхан мэдээлэл авч, санал солилцож, бодит нөхцөл байдалтай танилцлаа...

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26