Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 23:00 цаг орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко-25 барилгын хажууд "Нэг эрэгтэй хүн нас барчихсан хэвтэж байна" гэх дуудлага, мэдээлэл иржээ. Уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хэргийн талаар тодруулахад Эко товерийн 26 давхрын ресторанаар үйлчлүүлж байсан иргэн террасаар унасан гэх мэдээлэл өглөө.