Өчигдөр буюу есдүгээр сарын 2-ны өдрийн 15:00-17:00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр зуурын хүчтэй нөөлөг салхины хүч 24-34 м/с хүрч Гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Хохирол хараахан эцэслэж гараагүй байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Байгалийн үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрсэн тул тус сумдад хандивын аяныг өрнүүлж эхлэх;
2. Гамшигт нэрвэгдсэн сумдын малчид, иргэдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн төв болон бусад суманд ажилладаг үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд цалинтай 3 хоногийн чөлөө олгохыг бүх төрийн болон ОНӨГ-ын удирдлагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагуудад уриаллаа.
3. Дээрх сумдтай хамтын ажиллагаатай /шиф/ агентлаг, төрийн байгууллага, бусад сумд тусалж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
4. Эрчим хүчний гэмтэл гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх;
5. Боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн болгох ажлыг шуурхай хэрэгжүүлэх;
6. Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг Цагаан-Овоо сум руу томиллоо.