Өчигдөр буюу 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагаас 17 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад түр зуурын хүчтэй нөөлөг салхины хүч 24-34м/с хүрч гамшгийн хэмжээнд хүрсэн.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Байгалийн үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрсэн тул тус сумдад хандивын аяныг өрнүүлж эхлэх
- Гамшигт нэрвэгдсэн сумдын малчид, иргэдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн төв болон бусад суманд ажилладаг үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд цалинтай 3 хоногийн чөлөө олгохыг бүх төрийн болон ОНӨГ-ын удирдлагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагуудад уриаллаа.
- Дээрх сумдтай хамтын ажиллагаатай /шиф/ агентлаг, төрийн байгууллага, бусад сумд тусалж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
- Эрчим хүчний гэмтэл гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх;
- Боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн болгох ажлыг шуурхай хэрэгжүүлэх;
- Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг Цагаан-Овоо сум руу томиллоо.
Эх сурвалж
| Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
|