Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 08 дугаар сарын 26-наас 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Уранцэцэг: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлийн “Сутайнбуянт” ХХК-ийн 5-233 гарааш дугаартай автобусны жолооч С.Түмэнжаргал зорчигчтой зөв боловсон харьцаж байгаад маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Хүрэлбаатар: “Зорчигч тээвэр-гурав” ОНӨААТҮГ-ын 3-101 гарааш дугаартай автобусны жолооч Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд ажиллахдаа Орбитын хуучин эцэс дээр хүүхэдтэй хүмүүс бууж амжаагүй байхад хаалга хааж хавчсан. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Х.Ж-д торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Нансалмаа: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-266 гарааш дугаартай автобусны жолооч Ч:54 (Яармаг-Баянхошуу) чиглэлд ажиллахдаа Яармагаас 3-р эмнэлэг орох хооронд маш удаан явсан. Шаардлага тавьсан чинь хүлээж аваагүй 3-р эмнэлэг дээр буухад санаатай хаалгаа хааж гар хавчсан. Гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-266 гарааш дугаартай автобусны хяналтын камерыг шүүж үзэхэд удаан явсан болон гар хавчсан зөрчил илрээгүй.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Наранцэцэг: Ч:2 (Шар хадны эцэс- 3,4-р хорооллын эцэс) чиглэлийн 1-134 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Арай хурдтай яваад байхаар нь болгоомжтой яваач хэмээн шаардлага тавихад элдвээр доромжилж, буугаад яв гэж загнаж байна.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагчид тус гомдлыг танилцуулж 1-134 гарааш дугаартай автобусны жолоочийг иргэдэд ая тухтай зорчих нөхцөлөөр хангаж ажиллахыг сануулав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Мэндсайхан: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-027 гарааш дугаартай автобусны жолооч Ч:63 (Хан Хиллс-МУБИС) чиглэлд ажиллахдаа Хан хилсс эцсийн буудалд цайгаа уугаад зогсож байгаад хөдлөхөөр нь явах уу гэж асуусан чинь хэл амаар доромжиллоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагчид тус гомдлыг танилцуулж 1-027 гарааш дугаартай автобусны жолоочийг зан харилцааны сургалтад суулгах үүрэг өгөв.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Юмчинжав: М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-136 гарааш дугаартай автобусны жолооч өглөө 05:40 цагт Зүүн 4 замаас хүн авахгүй тамхиа татаад хоосон явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагч Отгондуламд тус гомдлыг танилцуулж 2-136 гарааш дугаартай автобусны жолооч Ч.С-д сануулах арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Билэгсайхан: Ч:71 (МУБИС-120 мянгат) чиглэлийн 1-166 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ авахгүй хоосон яваад араас нь такси бариад явж байна. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагч Хангайчингист тус гомдлыг танилцуулж 1-166 гарааш дугаартай автобусны жолоочид сануулах арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Тэмүүлэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 25-102 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагчид тус гомдлыг танилцуулж 25-102 гарааш дугаартай автобусны жолоочид сануулах арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ариунаа: Ү:31 (Зайсан-Цамбагарав) чиглэлд явж байгаа 11-027 гарааш дугаартай автобусны жолооч Ажилчдын соёлын ордон зогсоол дээр зогсоогүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн ашиглалтын инженер Энх-Амгаланд тус гомдлыг танилцуулж 11-027 гарааш дугаартай автобусны жолоочид захиргааны арга хэмжээ авхуулсан.
Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|