Dark Light
Нийгэм | 2025-09-03

ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юкселг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлоод, хоёр орны хууль зүйн болон дотоод хэргийн асуудал эрхэлсэн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдлаа. 
Түүнчлэн Туркийн хамтын ажиллагаа зохицуулах байгууллага “ТИКА” -аас тус яамны харьяа байгууллагуудад техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгааг тодотголоо. 
Цаашид Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Туркийн хууль сахиулах байгууллагуудтай харилцан туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 
Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргээд хоёр орны хууль зүйн болон хууль сахиулах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Явуз Сэлим Экин нарын төлөөлөл байлцав.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14