Dark Light
Нийгэм | 2025-09-03

ЗОРЧИХ ХЭСГИЙН ЗАМЫГ ЗАСАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр өчигдөр ирэх жил шинээр барих 10 гаруй авто замын трасстай танилцах үеэрээ Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн зам цоорсон, хагарсан, арматур төмөр цухуйж гарсан зэрэг эвдрэлтэй байгааг засварлахыг үүрэг болголоо.

Тус гүүрийг 1958 онд Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд хотын төвийг Хан-Уул дүүрэгтэй холбох гол зам юм. НИТХ-ын дарга А.Баяр “Скүүтэр, мопед, дугуйтай хүмүүсээс гадна явган зорчигч алхдаг гүүрний хоёр талын хэсгийг яаралтай засварлахгүй бол иргэдэд тухгүйгээс гадна бэртэж гэмтэх аюултай нөхцөл үүсжээ” гэдгийг онцоллоо. НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт тус гүүрний явган хүний зам засвар, арчлалтад анхаарлаа хандуулж, яаралтай зас. Засварлахдаа замын чанарт анхаараарай гэлээ. 

Эх сурвалж | НИТХ-ХМОНХА
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14