Японы Хүүхдийг Ивээх Сан нь АНУ-д төвтэй Денан төслийн санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй суманд Шүдний эрүүл мэндийн кабинетын төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр /2025.09.04/ Денан төслийн удирдах зөвлөлийн гишүүн Жейн, Японы хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар манай аймагт ирж аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжилтай уулзалт хийлээ.
Уулзалтаар Түдэвтэй суманд хэрэгжиж буй шүдний эрүүл мэндийн кабинетын талаарх мэдээллийг солилцож, аймгийн хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал ямар түвшинд байгаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.



Эх сурвалж
| Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
|