Dark Light
Нийгэм | 2025-09-04

НЭГДҮГЭЭР ХАВЬТАЛ БОЛОХ 64 ХҮНИЙГ ТОГТООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн . Одоогоор өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Д.Өлзийсайхан дараах мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Д.Өлзийсайхан: Тарваган тахал өвчин бүртгэгдсэнтэйгээр холбоотойгоор Цагаан-Уул болон Мөрөн сумдад хөл хорио тогтоолоо. Хавьтал судлалын үйл ажиллагааг эрчимжүүлж, үргэлжлүүлж байна. Өнгөрсөн шөнийн байдлаар хавьтал судлалыг бүрэн тогтоосон гэж үзэж байгаа. Нэгдүгээр хавьтал болох 64 хүнийг тогтоож, 42 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан. 20 хүнийг гэрээр тусгаарласан. 2 тохиолдлыг Цагаан-Уул суманд тусгаарлаж, нэгдүгээр хавьтлыг бүрэн хяналтдаа авсан. Мөн нэгдүгээр хавьтлуудад тохирох урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд хийгдээд явж байна. Хоёрдугаар хавьтлыг илрүүлж, одоогоор 30 орчим хүнтэй холбогдож гэрийн тусгаарлалтад байх, халдвар хамгааллын дэглэм барих чиглэлээр зөвлөмж зааврыг өгсөн.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн сэхээн амьдруулах тасагт өвчилсөн иргэн болох Э-г шилжүүлэн, эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна. Э нь маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байгаа. Өчигдөр оройноос биеийн байдал тогтвортой болсон ч маш хүнд ангиллаар эмчлэгдэж байна.
Тухайн хүний эмнэлзүйн байдлыг ажиглаад булчирхайн хэлбэрийн тарваган тахал байх магадлалтай гэх үнэлэлт дүгнэлтийг өгсөн. Хөл хорио тогтоосон байдлаа хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмд шилжүүлэх, тарваган тахлын голомттой бүс нутгуудыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зэрэг арга хэмжээг аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06