Dark Light
Нийгэм | 2025-09-04

УИХ-ЫН ДАРГЫН КАЗАХСТАН УЛС ДАХЬ АЛБАН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн  Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон болох Казахстан улстай улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, соёл болон бусад салбарын харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. 

Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол, БНКУ хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бататгах, харилцааны эрх зүйн үндсийг баяжуулж, улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22 -ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм. 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06