Dark Light
Нийгэм | 2025-09-04

ЯНЖУУР ТАМХИНЫ ИМПОРТ 5.4 ХУВИАР БАГАСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Янжуур тамхи 2023 онд 3.7 тэрбум ширхэг, 2024 онд 3.5 тэрбум ширхэг, 2025 оны 8-р сарын байдлаар 2.6 тэрбум ширхэг импортолсон нь байна. 2024  оны янжуур тамхины импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 тэрбум ширхгээр  буюу 5.4 хувиар багассан үзүүлэлтэй байна.
Электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэг буюу 8543.40.00 кодод ангилагддаг бөгөөд 2023 онд 204.904 ширхэг, 2024 онд 505.878 ширхэг, 2025 оны эхний 8 дугаар сарын байдлаар 384.045 ширхгийг импортолжээ. 2024 онд импортолсон электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь өмнөх оноос 300.974 ширхгээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. 
Нэг удаагийн хэрэглээний электрон тамхи, электрон тамхи цэнэглэгч гель болон шингэн, электрон тамхины картриж буюу цэнэглэгч хошуу нь "Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл никотин орлуулагч агуулсан асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн"-ий бүлэг буюу 2404.12.00, 2404.19.00 кодуудад ангилагддаг бөгөөд 2023 онд 157.7 тонн, 2024 онд 375.2 тонн,  2025 оны 8 эхний  сарын байдлаар 160.6 тонныг импортолсон байна. 2024 онд импортолсон тухайн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 217.5 тонноор буюу 2.3 дахин өсжээ.

Эх сурвалж | Гаалийн Ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06