Dark Light
Нийгэм | 2025-09-04

МАН-ЫН ИХ ХУРЛЫГ ӨРСӨЛДӨӨНТЭЙ, ИЛ ТОД ЗАРЧМААР ХИЙХИЙГ ШААРДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МАН-ын ээлжит XXXI Их хурал энэ онд болох юм. Тус намын Удирдах зөвлөл, Бага хурал нь ойрын хугацаанд хуралдаж, Их хурлынхаа тов, хэлэлцэх асуудлыг тогтооно гэсэн мэдээлэл хэвлэлүүд гарч буй. 
Тэгвэл Б.Амарсанаа тэргүүтэй МАН-ын дэргэдэх "Ардын хүч" ТББ-ын хэсэг залуус өнөөдөр буюу 2025.09.04-ний пүрэв гарагт намынхаа төв байр Тусгаар тогтнолын ордонд очиж намын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын удирдлагуудад шаардлага хүргүүлж буйгаа хэвлэлийнхэнд мэдээлэв. 
Улс төрийн намын тухай хуулийн дагуу Монголын бүх нам энэ онд багтаан Их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалт, дүрмээ шинэчлэх учиртай ч МАН-ын Их хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байгааг "Ардын хүч" ТББ-ынхан шүүмжилж байлаа. Иймд МАН-ын удирдлагуудаас Их хурлаа цаг алдалгүй хуралдуулах, ингэхдээ ил тод, өрсөлдөөний зарчмаар нээлттэй зохион байгуулахыг шаардаж буйгаа "Ардын хүч" ТББ-ын тэргүүн Б.Амарсанаа онцлов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06