Dark Light
Нийгэм | 2025-09-04

ЖИНЛҮҮР: ШИНЭ АЖИЛ ЯАРАН ЭХЛЭХ ХЭРЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өдөөн хатгалга гарч хувь заяанд тань өөрчлөлт оруулах магадлалтай. Аз туршилт, мөрийтэй тоглоомоос зайлсхий. Амжилтад хүрэх гэвэл арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна. Ялангуяа залуу хониныхон хэн нэгэнтэй танилцаж, шинэ харилцаа эхэлж магадгүй. Гэхдээ ихэнх хүмүүст урам хугарах зүйлс тохиолдоно. 

Үхэр: Гадаад харилцаанд сайн үе тохиох тул цаг алдалгүй ажлаа амжуулахад тохиромжтой үе. Төрийн албанд ажилладаг хүмүүс сарын эцэс хүртэл гэрийн бараа ховор харна. Өндөр ачаалалд хувийн болон албаны ажлаа аль алийг нь орхигдуулахгүй зохицуулах төлөвлөгөөтэй бай. Ийм үед гэр бүлдээ боломж гарах бүрд анхаарах нь зохимжтой. 

Ихэр: Өнөөдөр бусдад туслах, бурханд талархан сүсэглэх зэрэгт ач тустай өдөр. Олон гэнэтийн үйл явдал болох магадлалтай. Гадаад орчны нөлөөнд ихээхэн анхааралтай бай. Та эрч хүчээ ажил хэрэг болон ахуйн асуудал аль алинд жигд хуваарилах хэрэгтэй болно.

Мэлхий: Ажил хэргийн шинэ санал хүлээн авч магадгүй. Урьд өмнө шийдэж чадаагүй байсан асуудал шийдэгдэнэ. Үйл явдал эрчимтэй өрнөнө. Өнөөдөр ашигтай холбоо хэлхээгээ сэргээхийг хичээ. Дээдсийн хүрээллийн уулзалт дээр сонирхолтой хүнтэй танилцана. Санхүүгийн алдагдалд орох шинж ажиглагдах боловч энэ нь түр зуурын байна.  

Арслан: Хувийн зорилгодоо шинжлэх ухаан болон гүн ухааны үзэл суртлыг ашиглах нь зохисгүй гэдгийг ойлго. Шинэ мэдлэг эзэмших, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх зэргээс хир амжилтад хүрэх нь хамаарна. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод ихэнх хүмүүст ертөнцийг зөв ойлгох ухагдахуун байхгүй болно.

Охин: Ойр дотнынхондоо тусалж тэднийхээ итгэлийг олж авахыг хичээ. Өнөөдөр хайртай хосууд хэдийгээр өөр өөр сонирхолтой байх боловч бат бөх холбоотой байх бололтой. Хүн бүр өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож чадвал гэр бүлийн амьдрал нөхөрсөг дотно байх болно гэж од эрхэс зөвлөж байна. 

Жинлүүр: Шинэ ажил яаран эхлэх хэрэггүй. Бүгдийг тооцон төлөвлөсөн ч бүтэлгүйтэх магадлалтай. Гаднын нөлөөнд автаж хуурамч мэдээнд итгэвэл санхүүгийн алдагдалд орно. Энэ өдөр найз нөхөд, ойр дотнынхонтойгоо зөрчилдөж магадгүй. Хайр дурлалын адал явдлаас холуур бай. Хэт дэврүүн байдал гаргавал бусдын олз болно.

Хилэнц: Хүмүүстэй хэл амаа хялбархан ололцох өдөр. Эргэн тойрныхондоо эелдэг хандах чадвар өндөр байна. Ихэнх хүмүүс таныг хүндлэх болно. Албан хэргийн уулзалтуудыг хэвшмэл хоцрогдсон байдлаас өөр арга барилаар явуулах нь үр дүнд хүрнэ. Таны байр суурь бат бөх байна.  

Нум: Эрч хүч бага зэрэг суларна. Та нийтэч байж, бусад хүмүүстэй хялбар ойлголцохыг хичээвч зарим нь үүнийг хүсэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Сэтгэл хөөрлөө та дарж чадна. Үгүй бол та өрөнд орох эрсдэл үүснэ. Найз нөхдийнхөө тус дэмийг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй илэн далангүй харьцаарай.

Матар: Таныг хүмүүс хайрладаг гэдэгт эргэлзэлгүй байж, амьдралаас баяр баясгалан, таашаал ав. Гэхдээ зарим таарамжгүй хосуудын дунд үүссэн ангал хэвээр байх болно. Сэтгэлийн хямралтай үедээ архи дарснаас хол байж, өөрийгөө сайн хянах хэрэгтэй. Ялалт хүссэн хүмүүс хэт улайрах хандлага гаргана.  

Хумх: Хамтран ажиллах үйл ажиллагаанд хүндрэл гарна. Аливаа ажлыг эхлэхдээ алтан дунджийг барь. Таны сэтгэл татам байдал, бусдад нөлөөлөх чадвар өснө. Олон үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх гэж шууд дайрах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн яарсан шийдвэрээс болж аз, амжилт танаас нүүр буруулж мэднэ.

Загас: Энэ өдөр бусадтай нээлттэй харьцаж, нөхөрсөг нийтэч байхыг хичээ. Ажил хэргийн уулзалтыг ч хэт албан бус нөхцөлд явуулах нь тохиромжтой. Залуу хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Холын аялалд гарах бол яарсан шийдвэр гаргах нь зохимжгүй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06