Dark Light
Нийгэм | 2025-09-04

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МУИС-ИЙН ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШЛАА 

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутнуудад “Мөнгөний бодлого” сэдвээр 2025.09.03-ны өдөр лекц уншлаа. Лекцэд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 2-3 дугаар дамжааны 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдав. 

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, түүнд мөнгөний бодлогын үзүүлэх нөлөөлөл, онцлог байдал болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан заалтууд, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.  

Монголбанкнаас жил бүрийн 9-10 дугаар сард УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд төрийн мөнгөний бодлогын талаарх иргэд, олон нийт, оюутан залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудад лекц ордог уламжлалтай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06