Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1174 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, Блю мон төвийн баруун урд талд байршилтай, бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламж 1025 м2 газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын анхааралд:
Дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хааж, дуудлага худалдаа эхлэх цаг болмогц лацыг шалган оролцогчдын өмнө задлах бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын бичиг баримтын үнэн зөв эсэх болон дэнчин төлсөн байдлыг шалгаж, ирсэн хүсэлтүүдийг оролцогч тус бүрээр нь ялган тавьж бүртгэнэ. Бүртгэлийн хайрцагт хийсэн материалаас ташаа мэдээлэл илэрсэн, эсхүл тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлт биш тохиолдолд холбогдох этгээдийг дуудлага худалдаанд оролцуулахгүй болно.
Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх:
Иргэн, хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2025 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдөр, 10 дугаар сарын 1-ний өдрүүдийн 09 цагаас 17 цагийн хооронд болон дуудлага худалдаа явагдах 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл тусгайлан бэлтгэн битүүмжилсэн лацтай бүртгэлийн хайрцагт хийж бүртгүүлнэ.
Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.
- Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтыг үнэн зөв бөглөх;
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Дэнчин 10% болон тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлсөн баримт;
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл
Дуудлага худалдааны ялагч шалгаруулах:
Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно. Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.
Холбоо барих утас:
77771285, 80771285
Дэлгэрэнгүй мэдээлэл:
№ |
ГЗБТ-ний дугаар |
Газрын биржийн зарын код |
Дүүрэг |
Зориулалт |
Газрын хэмжээ /м.кв/ |
Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ |
Дэнчингийн үнэ, ₮ |
1 |
2.2.б.3 |
- |
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж |
Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга байгууламж |
1025 |
144,320,000 |
14,432,000 |
НИЙТ ДҮН |
1025 |
144,320,000 |
14,432,000 |
Жич: Дуудлага худалдаанд оролцогч нэг зөвлөхийн хамт оролцож болох бөгөөд уг зөвлөх нь пайз өргөх болон үнэ дуудах эрх эдлэхгүй.