Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ойжуулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг хийж, голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
- Завхан аймгийн ойн сан бүхий 11 сумын 160.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 110.0 мян.га талбай, голомт үүссэн 72.1 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 26.0 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 26.0 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг сонгомол үйлчилгээтэй микробиологийн 78.0 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ.
- Баянхонгор аймгийн ойн сан бүхий 7 сумын 196.3 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 26.3 мян.га талбай, голомт үүссэн 10.8 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 9.8 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 12.3 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг сонгомол үйлчилгээтэй микробиологийн 36.9 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ.
- Говь-Алтай аймгийн ойн сан бүхий 5 сумын 38.3 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 8.0 мян.га талбай, голомт үүссэн 3.0 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 2.5 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 2.5 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажилд сонгомол үйлчилгээтэй микробиологийн 7.5 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ.
Ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааны ажлын дүнг улсын хэмжээнд нэгтгэн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг төлөвлөхдөө тухайн аймаг, сумдын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжийн төрөл, зүйлийг тодруулж тэдгээрийн биологи, экологийн онцлогт тохирсон тэмцлийн ажлын арга хэлбэрийг сонгон хэрэглэдэг.