Dark Light
Нийгэм | 2025-09-05

УЛААНБААТАРТ 6, 8, 10-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө нойтон цас орно. Говь талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна.
 
Хур тунадас: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.  
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 8-нд говь талын аймгууд нутгаар секундэд 13-15 метр, 11, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх нутгаар 6, 7-нд сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 8-наас дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.  
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 6, 8-нд бага зэргийн бороо, 10-нд бороо орно.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 8-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 6, 7-нд шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -2...+3 градус, бусад хэсгээр +1...+6 градус, өдөртөө +10...+15 градус, 8-наас дулаарч шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 
Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06