Dark Light
Нийгэм | 2025-09-12

НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралдаан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын байранд боллоо. Иймд хуралдаан эхлэхээс өмнө “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр байгууллагынхаа үйл ажиллагаа, нөхцөл байдлыг танилцууллаа.
Үүний дараах НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын дарга А.Баяр, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж, Г.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр зэрэг холбогдох албаныхан оролцлоо.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 
  1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх танилцуулга
  2. Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт оруулах тухай
  3. Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаарх танилцуулга
  4. Явган хүн, дугуйн замын хөрөнгө оруулалтын ажлын явц болон 2026 оны төлөвлөлтийн талаарх танилцуулга
  5. Улаанбаатар трамвай төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжих тухай
  6. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  7. Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай
  8. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  9. 800 айлын орон сууцны талаар авах зарим арга хэмжээний тухай
  10. Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай
  11. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай
  12. Эрх олгох тухай
  13. Удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох тухай
  14. Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай
  15. Нийслэлийн цагдаагийн удирдах газар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
  16. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  17. Хурлын даргын 2025 оны А/146 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлт
  18. Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай
  19. Хурлын Ажлын албаны орон тоог батлах тухай
  20. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг товлох тухай

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26