Dark Light
Нийгэм | 2025-09-12

ТАРВАГАН ТАХЛЫН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр тарваган тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 
Онцгой комисс хуралдаж арга хэмжээ авч байна. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Мөрөн сумын Онцгой комисс хуралдаж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Аймгаас гаргасан шийдвэрийн дагуу сумын хэмжээнд тогтоосон хөл хорио сунгагдсантай холбоотойгоор 14 багийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэрт зохих чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өчигдрөөс эхлэн аймгийн Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран багийн Засаг дарга нар тухайн багийн аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд хөл хорионы талаар мэдээлэл хүргэж эхэлжээ. Хамтарсан хяналт, эргүүл ажиллаж байна. Сумын Боловсролын байгууллага, Гэр бүл хүүхэд хөгжлийн төв, Цагдаагийн байгууллага зэрэгтэй хамтран гудамж талбайд хяналт тавьж байгаа бөгөөд баг бүрэлдэхүүнээр эргүүл гаргаж, үлдсэн хугацаанд аюулгүй байдлыг хангахаар ажиллана. Мөрөнг тойрсон найман пост дээр эргүүл гарч байгаа бөгөөд хоол хүнсний хангамжийг цэцэрлэгийн гал тогоонд үйлдвэрлэж, харин хүргэлтийг ЕБС-ийн багш, ажилтнуудтай хамтран зохион байгуулж байгаа талаар мэдээлэв. Засаг дарга Х.Тайванбаярын хэлснээр төрийн албан хаагчидтайгаа байнгын эргэх холбоотой ажиллаж, сумын хэмжээнд хөл хорионы дэглэмийг чанд сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ажиллаж байна.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26