Dark Light
Нийгэм | 2025-09-12

13,14-НД БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС, 15-НД ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 12-наас 09 дүгээр сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
9-р сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.
 
Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.     
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 13,14-нд бороо, уулаараа нойтон цас, 15-нд хур тунадас орно.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13,14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарч шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
 
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00