Dark Light
Нийгэм | 2025-09-12

ХХААХҮ-ИЙН САЙД "ТАРИАЛАНЧДЫН ӨДӨРЛӨГ"-Т ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн дистрибьютер “Энсада Трактрон” ХХК нь 15 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчид болон салбарын хамт олондоо талархал илэрхийлэх “Тариаланчдын өдөрлөг”-ийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд /2025.09.12/ зохион байгууллаа.

Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ХААК ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран, АНУ-ын тэргүүлэгч Case IH, New Holland, Бельгийн Joskin үйлдвэрийн төлөөлөл болон тариаланчид оролцож, техник технологийн шинэчлэлийн талаар санал солилцов.

Өдөрлөгийн үеэр хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх ухаалаг шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулснаас гадна ургамал хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх шинэ компани “Агронома”-г албан ёсоор олон нийтэд танилцууллаа.

Салбарын сайд Ж.Энхбаяр “Энсада Трактрон” ХХК-ийн 15 жилийн хугацаанд Монголын хөдөө аж ахуйн хөгжил, газар тариалангийн техникийн шинэчлэлд оруулсан үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас дурсгасан Чингис хааны иш хөргийг тус компанийн үүсгэн байгуулагч Ө.Болдсайханд гардуулан өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26