Dark Light
Нийгэм | 2025-09-12

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашдын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын голомтыг хумих, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний явцын талаар шуурхай штабын гишүүд танилцуулав. Мөн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, Аймгийн Онцгой комиссоор хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар төлөвлөлөө. Иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, тарвага агнахгүй байх, эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг чанд мөрдөхийг Шуурхай штабаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26