БГД-ийн иргэн Б нь цахим орчинд “Зээл гаргаж өгнө” гэсэн зарын дагуу энэ сарын 3-ны өдөр онлайнаар зээл судлуулахаар өөрийн гар утсыг бусдад өгч, ашиглуулан сэжигтэй этгээд тухайн иргэний хувийн мэдээллийг ашиглан, хэд хэдэн банкны зээлийн апплейкэйшнээс нийт 150 гаруй сая төгрөгийн зээл авч бусдад шилжүүлжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар цахим орчинд байршуулсан “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэсэн зарын дагуу 96 иргэн бусдад залилуулсан. Иргэд гар утаснаасаа төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг шууд авч, төлбөр тооцоогоо хийж байгаа цахим шилжилтийн энэ цаг үед та өөрийн хувийн мэдээллийг агуулсан ухаалаг төхөөрөмжийг бусдад дамжуулж, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг анхааруулж байна.
Нийгэм | 2025-09-12
Сэтгэгдэл бичих