Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хуралд өргөн барьсантай холбогдуулан эрдэмтэн, судлаачдын дунд тус хуулийн төслийг дахин хэлэлцүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдсанаар хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2025.09.12) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгууллаа.

Тус хурлын үйл ажиллагаанд Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид болон алба хаагчдын төлөөлөл оролцож, харилцан санал солилцлоо. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар иргэний болон захиргааны, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчин, шаардагдах төсөв, санхүү, цаашид анхаарах асуудал, гарах үр дүн, ач холбогдлын талаар эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хэлэлцсэнээрээ онцлог байлаа.
