БИЛГИЙН ТООЛЛЫН 21 2025.09.13 БЯМБА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН НЭГ ЦАГААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 06:27-19:10
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Уул
Аргын тооллын есдүгээр сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 21, Чөлөөт эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 06:27 цагт мандан, 19:10 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.