Dark Light
Нийгэм | 2025-09-12

НУМ: ӨӨРИЙН ҮҮРГИЙГ САЙН УХАМСАРЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Богино ч болов амралт аялалд явбал гэр бүлд ашигтай, таатай өөрчлөлтүүд гарч магадгүй. Уур амьсгал дулаан гэр бүл илүү их аз, амжилттай байна. Амьдралын жижиг гэлтгүй сайхан бүхнээс баяр баясгалан авч сур. Хайр сэтгэлийн харилцаа романтик уулзалтыг танд амлаж байна.
 
Үхэр: Өнөөдөр өвчнөө эмчлүүлэх, гоо сайхандаа анхаарах зэрэгт тохиромжтой цаг үе. Ажил хэрэгч хүмүүс маш нарийн мэдрэмжтэй байна. Саад бэрхшээл тохиох үед өөрийн гайхамшигт мэдрэмжээ ашигла. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа хамгийн чухал үе. Бусадтай ялихгүй зүйлээс болж муудалцах, гомдол мэдүүлэхээс татгалз.
 
Ихэр: Таны хамгийн итгэлтэй найз нөхөд болон гэр бүл ойр дотнынхон тань тусална. Энэ өдрийн үйл явдал, шинэ мэдээ зэрэг нь танд сайнаар нөлөөлж болзошгүй. Шаргуу, хөдөлмөрч хүмүүс бүх асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Санхүүгийн байдал тань бага багаар сайжрах болно.
 
Мэлхий: Бага сага асуудлыг газар дээр нь шийдвэрлэ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ найз нөхөд, хамаатан садны тусламжийг авахад илүүдэхгүй. Хэдийгээр та дур булаам, сэтгэл татам байх боловч хувийн амьдралын бүх зүйл хүссэн шиг чинь тийм хялбар сайхан байхгүй. Гэр бүлийн бусад хүмүүстээ хүндтэй байр суурийг олго. Буцаад тантай хүндэтгэлтэй харьцаж эхлэхийг анзаарна.
 
Арслан: Гэр бүлийн үнэт зүйлийг ухаарч ойлгоход энэ өдөр зориулагдана. Гэр бүл эвлэрлийн уур амьсгалтай байна. Тайван бус байсан ч болгоомжтой бай. Хуучин анд шинэ танилаас дээр гэдгийг сана. Нөөцөө оновчтой хуваарилснаар мөнгөнийхөө нэг хэсгийг ч болов хадгалж чадна. Өөдрөг үзэл таны замыг заана. Хайр сэтгэлтэй учирч сэтгэл өөдрөг аз жаргалтай байна.
 
Охин: Таны итгэл олохын тулд хуурч мэхэлж ч болзошгүй. Муу санаатай, зарчимгүй хүмүүсээс болгоомжил. Энэ өдөр хөрөнгө мөнгө хуримтлуулах, амьдралыг зөв ухаарах зан чанараа харуулна. Ахмад настай хүмүүсийн амьдралын туршлага танд үгүйлэгдэж мэднэ. Олны хэл амнаас зайлсхий.
 
Жинлүүр: Гэнэтийн санал эргэлзээтэй байх болно. Гэхдээ эргэн тойрны хүмүүс тань таныг ашиглахаас гадна дэмждэг гэдгийг санаж, олон талаас нь тунгаан бод. Ийм асуудлаар нөлөө бүхий нэр хүндтэй хүмүүсээс зөвлөгөө аваарай. Ажил хэрэгт нэмэлт орлого олох боломж гарч мэднэ. Амьдралаа дээшлүүлэх, орон байрны нөхцөлөө сайжруулах зэрэг асуудал хөөцөлдөхөд таатай цаг үе.
 
Хилэнц: Таагүй хүмүүстэй харьцаагаа багасга. Бусадтай бүү муудалц. Хэрвээ шинэ ажлаа эхлэхээс өмнө хуучин ажлаа дуусгаагүй бол хожим танд төвөг удах бололтой. Өнөөдөр зөвхөн үнэн зөв мэдээллийг ашигла. Буруу мэдээллээс болж та удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй байна. Гэр бүл, үр хүүхдүүддээ бүхнээс илүү анхаарал халамж тавь.
 
Нум: Өөрийн үүргийг сайн ухамсарлана. Хэдийгээр танд цаг зав хомс байсан ч гэр орны ажлаа бүү март. Хосуудын хайрын харилцаанд элдэв адал явдлууд бэрхшээл нэмнэ. Та одоогийн хувийн харьцаандаа эргэлзэж магадгүй. Батлагдаагүй худал мэдээлэлд сэтгэлээ автуулах хэрэггүй. Шинэ ажил хэрэг эхлүүлэх хэрэггүй.
 
Матар: Дотнын хайртай хүн, хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа сайн байна. Залуу хосуудын хувьд харилцан ойлголцол дутагдаж байж магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэрэгтэй харилцаа холбоо тогтоох болон санаа нэгтнүүдээ олоход тусална. Оройн цагийг та найз нөхөд болон шинэхэн танилуудтайгаа хөгжилтэй өнгөрүүл.
 
Хумх: Маргалдаж муудалцсан найз нөхөдтэйгөө харьцаагаа сэргээхэд таатай байна. Найз нөхөдтэйгөө хотоос гадагш салхинд зугаалахыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр та харилцаандаа өндөр мэдрэмжтэй байна. Зөн билэг ихтэй байх болно. Харин амьсгалын замын эрхтэн эмзэг байх тул эрүүл мэндээ хамгаал.
 
Загас: Өнөөдөр таны гэр орныхоо тохилог орчинд сэтгэл хангалуун байна. Ойр дотнын хүмүүсээ баярлуулах арга хэмжээ зохион байгуулна. Сарын энэ үед гэр бүлийн харилцаа нөхөрсөг хөгжилтэй байх болно. Энэ уур амьсгалыг хадгалахын тулд та аль болох эерэг сэтгэлээр бусадтай харьц. Үр хүүхдүүд таныг бүрэн дүүрэн дэмжинэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26