Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 12-13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар, 13-ны өдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 12-ны 20:00 цагаас 2025 оны есдүгээр сарын 13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудыг ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +6...+8 градус дулаан байна.