Dark Light
Нийгэм | 2025-09-13

“ХҮРЭН ТАЛ” УСЛАЛТЫН СИСТЕМТЭЙ ТАНИЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл 7 аймгийн 10 суманд хэрэгжиж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уг төслийн хүрээнд Завхан аймгийн Тэлмэн суманд 500 га талбайд суурилуулсан “Хүрэн тал” услалтын системийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төслийн гүйцэтгэгч “Цонбон тоосго” ХХК тус талбайд 10 нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулан, 300 га-д бороожуулагч систем, 200 га-д ил аргаар услах 7.3 км дэд бүтэц байгуулжээ. Бүтээн байгуулалт, туршилтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэдгээ танилцуулав. “Хүрэн тал” талбайд 64 ногоочин, 3 аж ахуйн тариалан эрхэлж байгаа бөгөөд төслийн зүгээс орон нутгийн иргэдийг услалтын систем дээр дадлагажуулан, ажиллуулж эхэлсэн байна.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Төв аймгуудын газар тариалан бүхий сумдад хэрэгжүүлж байгаа. Нийт 11 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 3000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26