Dark Light
Нийгэм | 2025-09-13

ӨВӨЛ, ХАВРЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ ЧАДАХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Завхан аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тогтоолын хэрэгжилттэй танилцаж, Завхан аймгийн Онцгой комиссын XII хуралдаанд оролцлоо.

Завхан аймгийн хэмжээнд зуншлага 60 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд гантай буюу гандуу үнэлгээтэй гарсан байна. Зудын эрсдэл дунд зэрэг гэсэн дүгнэлт гарсан. Нийт 3.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй бөгөөд бэлчээрийн даац нийт нутгийн 65 хувьд хүрэлцээтэй, 35 хувьд нь хэтэрсэн гэдэг дүгнэлт танилцуулав. Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах 2025 оны 56 дугаар тогтоол гарсантай холбогдуулан аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхээр эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлжээ. Энэ 2025 онд Арц суурийн боомтоор 75 тн овъёос, 300 тн хивэг орж ирсэн.  Аймаг, сумд 2,000 орчим тн бүдүүн тэжээл, 1,700 орчим тн хүчит тэжээлийн аюулгүйн нөөцтэй байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд 4000 өвс, 354.2 тн ногоон тэжээл, 3 тн гар тэжээл бэлтгэжээ.

Багахайрхан аймаг дундын отрын бүс нутагт  өвөлжих өрх, малын хүсэлтийг 5 сум ирүүлсэн байна. Баянтэс сум албан бичгээр 42,838 мал өвөлжүүлэх хүсэлт тавьсан бөгөөд отрын бүс нутаг 68.3 /мян.га/ талбайд хонин толгойд шилжүүлсэнээр 51 мянган толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гарчээ. 

Завхан аймагт 2025 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ 18.7 хувиар өссөн боловч гангийн байдлаас шалтгаалан үр тарианы ургац алдаж тэжээлийн талбай руу шилжсэн талаар танилцуулав.

Онцгой комисын орлогч дарга, хурандаа Ө.Болд тус аймгийн тусламж үйлчилгээний 13 автомашин ашиглах боломжгүй болсон. Дуудлаганд огт явах боломжгүй автомашин нэн шаардлагатай Ургамал, Түдэвтэй, Завханмандал, Асгат 4 сум байгаа.  Эрүүл мэндийн газар, Баянхайрхан, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Мөнхийн алба, Яруу, Эрдэнэхайрхан, Тэлмэн сумуудад туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг тулгамдсан асуудлаа Ажлын хэсэгт уламжлав.

Онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ажлын хэсэг Завхан аймагт тулгамдаж буй асуудлуудыг цааш уламжилна гэдгээ илэрхийлээд, Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тогтоолд аймаг, сум тус бүрээр хийх ажлыг маш тодорхой зааж өгсөн гэдгийг санууллаа. Завхан аймаг хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай. Тиймээс мал аж ахуйн салбараа ирэх өвөл, хаврын эрсдэлээс сэргийлж чадвал олон мянган өрх, улс орны нийгэм, эдийн засагт том хувь нэмэр болно гэдгийг онцлов.  Ган, зудын давтамж жил ирэх тусам ойртож байгаа учраас мал тооноос чанарт шилжих бодлогыг Малын тоо толгойн албан татварын тухай хуультай уялдуулан хэрэгжүүлэхийг зөвлөлөө. Өвөлжилтийн бэлтгэл ажилд малчдын оролцоог хангах, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангасан нэгдсэн удирдлагаар хангах, отор нүүдэл, түүнийг дагасан нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг бэлтгэх зэрэг чиглэл өглөө.

Хуралдаанд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэчинванжил, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ө.Болд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Мөнххүрэл, Мал эмнэлгийн газрын дарга Б.Чимэддорж тэргүүтэй аймгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26