Dark Light
Нийгэм | 2025-09-13

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ НОМЫН БАЯР БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

38 дахь удаагийн Үндэсний номын баяр ирэх есдүгээр сарын 19-21-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна.

Хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь энэ жил “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байна.

Номын баярын хүрээнд уншигчид болон олон нийтийн сонирхлыг татахуйц ном, соёлтой холбоотой арга хэмжээнүүд өрнөхөөс гадна хүүхэд багачуудад зориулсан тусгай хөтөлбөр, сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Үндэсний номын баяр нь уншигч, зохиолч, хэвлэлийн газруудыг нэгэн дор цуглуулдаг, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй уламжлалт арга хэмжээ юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14