Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
Есдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орж, 14-ний өдөр нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Мөн Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2025 оны 9-р сарын 13-ны 20:00 цагаас 9-р сарын 14-ний 20:00 цаг хүртэл:
-
Хур тунадас:
Шөнөдөө төвийн аймгуудын зүүн, говийн аймгуудын зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун болон зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас орно. -
Салхи:
Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 м, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүснэ. -
Агаарын температур:
-
Шөнөдөө: Завхан, Заг-Байдраг голын эхээр -3...-8°C, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр -2…+3°C, говийн өмнөд хэсэг, Дорнодын тал, Халх гол орчмоор +8…+13°C, бусад нутгаар +3…+8°C.
-
Өдөртөө: Увс нуурын хотгор, өндөр уулын бүсээр +6…+11°C, говийн өмнөд хэсгээр +18...+23°C, бусад нутгаар +11...+16°C.
-
-
Улаанбаатар хот орчмоор: Үүл багасна, бороо орохгүй. Шөнөдөө +1...+3°C, өдөртөө +14...+16°C дулаан.
-
Багануур орчмоор: Бороо орохгүй. Шөнөдөө 0°C орчим, өдөртөө +13...+15°C.
-
Тэрэлж орчмоор: Бороо орохгүй. Шөнөдөө -1...-3°C, өдөртөө +11...+13°C.
2025 оны 9-р сарын 15-наас 19-ний хооронд:
-
Хур тунадас:
15-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар; 16-нд зүүн нутгийн зарим газраар бороо, уулаар нойтон цас орно. -
Салхи:
15-нд говь, тал, хээрийн бүсээр, 16-17-нд зүүн нутгаар түр зуур секундэд 18-20 м/с хүртэл ширүүснэ. -
Температурын төлөв:
Уулархаг бүс болон томоохон голын хөндүүдээр шөнөдөө -4...-9°C, өдөртөө +4...+9°C.
Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11°C, өдөртөө +17...+22°C.
Бусад нутгаар шөнөдөө -1…+4°C, өдөртөө +10...+15°C.
18-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.