Dark Light
Нийгэм | 2025-09-13

ТАРВАГАН ТАХЛЫН УЛМААС ТОГТООСОН ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг дуусгавар болгож, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:00 цагаас эхлэн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх шийдвэр гарчээ. 
 
Энэ талаар Хөвсгөл аймгийн онцгой комиссоос: 
"Мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн Мөрөн, Цагаан-Уул суманд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж  оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. 
Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөн, хичээл сургалт, уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, PC тоглоомын газар, зах худалдаа үйлчилгээний төв, ресторан бар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:00 цагаас эхлэн хэвийн үргэлжлүүлнэ" гэх мэдээллийг өглөө.  

Эх сурвалж | Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14