Бээжингээс ирсэн БНХАУ-н хоёр иргэнийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьцаалж хохирогчийн ар гэрээс 1 тэрбум юань нэхэж улмаар буудаж амь насыг нь хохироон цогцосыг нь хээр хаясан хэрэг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан байдаг. Тухайн гэмт хэргийг Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсланбаатарын хүү А.Даянтөмөр БНХАУ-ын 2 иргэнтэй бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон билээ.
Тухайн хэрэг нь одоогоор шүүхийн шатанд шалгагдаж байгаа ба дээрх гэмт хэргийг үйлдсэн Ц.Арсланбаатарын хүү А.Даянтөмөр гадуур батлан даалтанд шалгагдаж байгаа аж.
Т.УНДРАХБАЯР
АДМИН








Нийгэм






