Dark Light
Нийгэм | 2025-09-13

ХУМХ: ӨӨРИЙГӨӨ САЙН ТАЛААС НЬ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр өөрийн хүчээр төлөвлөснөө хялбархан гүйцэтгэнэ. Эрүүл мэндэд асуудал гарвал зүгээр нэг өвчин биш байх нигууртай тул сайн эмчлүүлэх ёстойг анхаар. Бясалгал, йог эсвэл ямар нэг сонирхолтой зүйлээр хичээллэвэл дотоод тайвшралыг олж, бие махбодоо сэргээх болно. 

Үхэр: Өнөөдөр хуучны хайр дурлал эргэн сэргэж магадгүй байна. Энэ нь танд мартагдсан аз жаргал, амар амгаланг авч ирнэ. Харин хуучны хайр дурлалын дөлийг асаах эсвэл унтраахын өмнө сайтар тунгаа. Тойрон хүрээлж буй хүмүүсийн зарим мэдээлэл худал байна. Чухал шийдвэрийг яаруу гаргавал хожим харамсаад ч барахгүй зүйл болно. 

Ихэр: Өөр шууд хамаарах ажил, эсвэл гэр орныхоо асуудлыг шийд. Эрүүл мэндийн байдлаа сайн анхаар. Энгийн харилцаа романтик хайр дурлал болон хувирч магадгүй. Залуу хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаанд сонирхолтой үйл явдал эерэг нөлөө үзүүлнэ. 

Мэлхий: Төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө харьцахдаа болгоомжтой байж, үгээ цэнэ. Ойр дотнын хүмүүстээ анхаарал халамжтай сайн тавь. Хувийн амьдралынхаа талаар элдэв хов жив, худал цуурхал үүсгэх сэжүүр гаргасны хэрэггүй. Сэтгэл санааны байдлаас болж эрүүл мэндийн үзүүлэлт тогтмол өөрчлөгдөж байгааг та анхаарах цаг болжээ

Арслан: Дотнын хүмүүсийнхээ анхаарал халамжийг талархан хүлээж ав. Та нар бие биеэ маш сайн ойлгоно. Та ч тэдэндээ анхаарал халамж тавьснаар цаг хугацаа өнгөрөх тусам амьдралын утга учрыг үнэлэх болно. Өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлүүлэх арга хэмжээ ав. Элдэв харшлын гаралтай өвчнөөс болгоомжил. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө болон тайван амралт танд илүүдэхгүй. 

Охин: Гэр бүлийн санаа зовоосон асуудлууд болон ах дүү хамаатан садангуудын хооронд үүссэн зөрчлийг шийдэх нь таны цаг завыг барна. Тэсвэр тэвчээр, ухаалаг тайван зан гарган эдгээр таагүй явдлуудыг даван туулахыг од эрхэс танд зөвлөж байна. Од эрхсийн тохиол эрүүл мэндийн асуудлыг тань сайн хамгаалсан мэт мэдрэмж төрнө. Гэвч хэрэв та өөрөө идэвх багатай байвал эрүүл мэнд сайжрахгүй бөгөөд од эрхэс яаж ч ивээгээд нэмэргүй. 

Жинлүүр: Цэвэр агаарт ихэнх чөлөөт цагаа өнгөрөөж, ууланд зугаалах зэрэг нь танд эрч хүч, урам зориг өгнө. Өнөөдөр биеийн хүчний ажлыг тохируулж хийвэл үр дүнтэй байна. Харин оюутан, сурагч жинлүүрүүд хичээл сурлагадаа одооноос анхаарах хэрэгтэй болно. Өнөөдөр санаандгүй хэлсэн үгээрээ дотнын хүмүүсээ гомдооход хүргэж болзошгүй.

Хилэнц: Өнөөдөр хүний нууцыг сайн хадгалах хэрэгтэй гэдгийг сана. Ойр дотнын хүмүүсээ өөрөөрөө бахархуулах үйлдэл хий. Та ойр дотнынхондоо хайр халамжаа бүү харамла. Ажил ихтэй хүмүүс хамгийн сүүлд хэзээ гоо сайхандаа санаа тавьснаа эргэцүүлэн бод. Өөртөө зав гарга. Тодорхой хэмжээний мөнгө зарцуул. Эрүүл цэвэр агаартай газар амрах хэрэгтэй. 

Нум: Хайр сэтгэлийн харилцаанд халамжтай байдлыг эрхэмлэж, хайртай хүндээ үнэнч байхыг зөвлөе. Амралт сувилалд явж эрүүл мэндээ сайжруулах төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Өнөөдөр танд амжилт авч ирэх ажлын санал ирж магадгүй. Залуу хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт гарч, тогтворгүй болсноор эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй. 

Матар: Энэ үед гэр орноо тохижуулах, шинэ тавилга хэрэгсэл худалдан авахаар төлөвлөж болно. Санхүүгийн үйл ажиллагаа амжилттай болох бололтой. Найз нөхөдтэйгөө хамтарсан ажлаас чамгүй ашиг орлого орж ирж болзошгүй. Бусдад итгэсэн итгэлээ бүү алд. 

Хумх: Өөрийгөө сайн талаас нь харуулахыг хичээ. Энэ өдөр та олон зүйлсээс баяр баясгаланг мэдрэх болно. Таны хайр дурлал, сэтгэл хөдлөл энхрий ялдам байх бололтой. Өнөөдөр хайртай хүмүүсийн сэтгэл зүрхийг найдвартай холбох харилцаа илрэн гарч ирэх бололтой. 

Загас: Гэр бүлд үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх гэж бүү оролд. Яарах хэрэггүй. Цаг нь болохоор ойр дотнын хүмүүсээсээ уучлал гуй. Өөрийгөө ид шидтэн мэт төсөөлөх хэрэггүй. Хүмүүстэй хайнга болгоомжгүй харьцвал сонор сэрэмжээ алдана. Гэхдээ сөрөг болон эерэг нөлөөллийг зөв ялгах хэрэгтэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14