Монголын Бурханы Шашны Их Сургуулийн Урлахуй Ухааны тэнхим нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Бурханч лам, доктор (Ph.D), гэвш Г.Пүрэвбат ламын нэрэмжит боллоо.
Энэхүү нэрэмжит тэнхимийн албан ёсны нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хансүр, хамба номун хан, гавж Д.Чойжамц, дэд хамба,гавж С.Гантөмөр, Да лам Х.Бямбажав, МБШИС-ийн ректор М.Ганхуяг тэргүүтэй лам хуврагууд оролцон тууз хайчилж үг хэллээ.
Мөн уг арга хэмжээнд агсан Г.Пүрэвбат ламын гэр бүлийнхэн, үр хүүхдүүд, ах дүүс, урлахуйн ухааны зүтгэлтнүүд, шүтээн урлаачид хүрэлцэн ирж оролцон, түүний урлахуйн ухаанд оруулсан үнэт хувь нэмрийг дурсаж, нэрэмжит тэнхим байгуулагдсанд гүн талархал, баярын сэтгэгдлээ илэрхийллээ.
Энэхүү тэнхим нь Г.Пүрэвбат ламын ур ухаан, сэтгэл зүтгэл, соёл урлагийн өвийг хойч үед өвлүүлэн уламжлуулах, судлан хөгжүүлэх эрхэм зорилготой юм.
АДМИН







Нийгэм








