Dark Light
Нийгэм | 2025-10-24

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН 2862 ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 102 аппликейшн ашиглан иргэдээс ирүүлсэн 2862 зөрчилд хариуцлага тооцов.
Иргэн та замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан
  • Явган хүний зам дээр машинаа тавьсан
  • Автобусны зогсоол хааж зогссон
  • Түр болон удаан зогсох хориотой газар зогссон хариуцлагагүй жолооч нарыг 102 аппликэйшнээр дамжуулан мэдэгдэх боломжтой.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авна. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно.


Эх сурвалж | ЗХУТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19