Dark Light
Нийгэм | 2025-10-24

ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ “ХОТ” ШИЙДЭХЭЭР БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын нөхцөл байдлаас шалтгаалж, шатахууны хомсдол үүсээд буй. Өнөөдөр тус улсаас 62 вагон буюу 4000 тонн шатахуун ирж байгаа талаар холбогдох албанаас мэдээлсэн. Монголчуудын өдрийн шатахууны дундаж хэрэглээ 1000 тонн бол энэ ирж буй шатахуун бидний 4 өдрийн нөөц юм. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногоос бид дахиад шатахуунд оочирлох нь. Энэ үетэй зэрэгцээд хичээлийн шинэ улирал эхэлнэ. Шатахуунгүй бид хүүхдээ яаж сургууль, цэцэрлэгт нь хүргэх вэ гэдэг нэг 2 дахь асуудалтайгаа тулгарна. Шатахууны хомсдолоо шийдэж чадаагүй Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам болон салбарын сайд нь асуудлаа “ХОТ” руу чихэж байгаа бололтой. Тодруулбал, өнөөдрөөс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлсэн. Эндээс харахад дугаарын хязгаарлалтаар шатахууны оочироо шийдэхээр шийджээ. Үүнээс болж хотын дарга Х.Нямбаатар ч багагүй галыг өөр дээрээ авах нь ээ. Хотын даргын хувьд улс төрийн бүхий л галыг үүрч ирсэн. Гэхдээ түүнд галыг өгөөд шатахуунтай болж чадах болов уу?...


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23