Dark Light
Нийгэм | 2025-10-24

1800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд хэрэгжих 3000 айлын сууцны төслийн эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийн бүтээн байгуулалт эхэллээ.
Тус төсөл нь Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжих 24 мега төслийн нэг бөгөөд төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад “Материалимпэкс” ХК түншлэлийн хамт шалгарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Батламжаа авсан. 
Төслийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц шийдэлтэй орон сууцны хотхоныг төлөвлөж байгаа бөгөөд нийт талбайн 50 хувьд нь нийтийн эдэлбэр, зогсоол, ногоон байгууламжийг бий болгоно 
Эхний ээлжийн 1,800 айлын орон сууцыг 12.6 га талбайд барих бөгөөд тус байршилд нийт 232 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөн. Газар чөлөөлөлтийг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хийсэн бөгөөд газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19