Dark Light
Нийгэм | 2025-10-24

ШУНХЛАЙ ГРУПП “SG HACKATHON” ЗОХИОН БАЙГУУЛЖ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ТӨСЛҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шунхлай групп ажилтнуудынхаа шинэ, инновацлаг санааг нээн хөгжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг хэрэгжүүлэх зорилготой 100 сая төгрөгийн шагналын сан бүхий “SG Hackathon 2025” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 
Хакатоны хүрээнд Шунхлай группийн 20 гаруй компанийн 66 баг оролцож сар гаруйн турш инновациар амьсгалахын зэрэгцээ мэргэжлийн ментор багш нарын бизнес хөгжил, инновацын сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, группийн охин компаниуд хооронд хамтран ажиллах, синержи үүсгэх, шинэ санаагаа хамтран турших, хэрэгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны нягт соёлыг бүрдүүлж шилдэг төслүүдээ шалгарууллаа.  
Ийнхүү “SG Hackathon 2025”-ын ялагчаар “Дижитал концепт” ХХК-ийн “AI Creative studio” багийн “Зүүд биелүүлэгч” төсөл тодорсон байна. Харин хоёрдугаар байрт “Зеро технологи” ХХК-ийн “SG Computer Vision Lab” багийн “Smart growth AI” төсөл, гуравдугаар байрт “Зеро технологи” ХХК-ийн KOI багийн “Go Orange” төсөл тус тус шалгарлаа.
Шилдгээр шалгарсан эхний хоёр төсөл нь AI буюу хиймэл оюун ухааныг бизнест хэрхэн үр ашигтай ашиглах, хэрэгжүүлэх тухай шинэлэг санаа байсан бол KOI багийн “Go Orange” төсөл хамтын хүч нөлөөг бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэхийн ач холбогдлын тухай байв.
Хэдийгээр шагналт байранд шалгараагүй ч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой төслүүдийг тэмцээний шүүгч нар нэрлэсэн юм. Үүнд, “Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК” ХХК-ийн BurzAI багийн “BurzAI” төсөл, “Шунхлай” ХХК-ийн “Orange AI” багийн “Your smart office companion” төсөл тус тус нэрлэгджээ.
“SG Hackathon 2025” нь шинэ, шилдэг санааг бизнес болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна группийн охин компаниудын ажилтнуудыг өөр хооронд нь танилцуулах, өөр өөр компаниудад ажилладаг хэдий ч нэг санаа сэтгэлээр баг болж хамтарч ажиллах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон юм.
Шунхлай групп нь олон улсад тэргүүлэх зөвлөх үйлчилгээний Corporate DNA компанитай хамтран “Ирээдүйд хамтдаа бэлэн” төслийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байна. Инновац, шинэ санааг бодитой болгох Хакатон арга хэмжээг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн, охин компаниудын ажилтнуудын төлөөллөөс бүрдсэн “Ирээдүйд хамтдаа бэлэн” төслийн нэгж болох SG Академи багийн залуустаа талархал илэрхийлье. 
Мөн хамтран ажилласан хамтын санхүүжилтийн платформ FUNDEA, СЭЗИС-ийн Энтрепренершип хөтөлбөрийн профессор, доктор Г.Батхуяг, болон ментор багш нартаа талархал илэрхийлье. 
Шунхлай групп – Шинэ хил хязгаар руу манлайлцгаая
“Ирээдүйд хамтдаа бэлэн” төсөл

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19