Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын вакум өрөөний тохижилтыг 1.3 тэрбум төгрөгөөр “Ашид Бьюлдинг” ХХК хийж гүйцэтгэлээ. Мөн тус ажлын хүрээнд мэс заслын өрөөнд зайлшгүй шаардлагатай 83 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэсэн юм. Шинэ мэс заслын вакум өрөө ашиглалтад орсноор аймгийн иргэд халдварын эрсдэлгүй, орчин үеийн технологид тулгуурласан мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломж бүрдлээ. “Эрүүл Дундговийн төлөө хамтдаа!” уриан дор тус хамт олон чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэддээ хүргэхийг зорин ажиллаж байна.
|
Эх сурвалж
| Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
|
АДМИН







Нийгэм








