Dark Light
Нийгэм | 2025-10-24

ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСВӨӨС ХАСАХ САНАЛЫГ ДЭМЖИВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.10.24/ -ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүллээ.  
Эдийн Засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналаар саналт хураалт явуулж 2 саналыг дэмжив.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд баригдах Аялал жуулчлал, соёл, спортын цогцолбор барих нийт 8 тэрбум 396.8 сая төгрөгийн төсөвт өртгөөс 2026 оны төсөвт тусгагдсан 3 тэрбум 778.6 сая төгрөгийн санхүүжилтийг хасах, Эдийн Засгийн сайдын багцад тусгасан 40 тэрбум төгрөгийн төсөл хөрөнгө оруулалтын ТЭЗҮ, зураг төслийн санхүүжилтээс 700 сая төгрөгийг хасаж, Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд унадаг дугуй, скүүтерийн гүүрэн тусгай зам барих ТЭЗҮ, зураг төслийг санхүүжүүлэх төсөл арга хэмжээнд нэмж тусгах саналыг хуралдаанд оролцогчдын олонхын саналаар дэмжлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19