Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар: "Манай Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, далд эдийн засгийг бууруулж, хууль дээдлэх төрийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдралын төлөөх шударга ёсны тэмцэл юм.
Б.Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, шударга, зарчимтай мэргэжлийн боловсон хүчин. Түүнийг хууль зүйн сайдаар ажиллуулах нь шударга ёс, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал шийдвэр гэж үзэж байна.
Өнөөдөр ард түмэн “улс төр биш, ажлаа хий” гэж биднээс шаардаж байна. Засгийн газар ажлаа хийж, асуудлаа шийднэ.
“Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ нь эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ боломжийг нээнэ. Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой" гэлээ.
АДМИН






Нийгэм








