Dark Light
Нийгэм | 2025-10-24

ХИЛЭНЦ: ГЭР БҮЛИЙН ТАЙВАН ТОХИЛОГ БАЙДАЛД АНХААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын нөхцөл байдалд өөрчлөлт гарч мэднэ. Ажлаа өөрчлөх шаардлага гарвал дасан зохицох бэлтгэлтэй бай. Таарамжгүй гэрээ хэлцлийг эргэн хянахад тохирох өдөр. Од эрхэс таны өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, авьяас чадвараа ил гаргах зэргийг дэмжих бололтой.
 
Үхэр: Амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодоо сайн амраа. Амьдрал танд гэнэтийн том бэлэг авчирч магадгүй. Огцом, бодлогогүй үйлдэл тань таагүй байдлын шалтгаан болно. Хуурмаг асуудал, худал дүгнэлтэд хүргэх мэдээллийг сайн шалгаарай.
 
Ихэр: Өнөөдөр сэтгэл санааны байдал гэр бүлийн хуучин дурсамжуудаас хамаарна. Өнгөрснийг сөхөж хэрүүл маргаан үүсгэх хэрэггүй. Өмнөх зөрчилд цэг тавих хэрэгтэй. Өөдрөг үзэлтэй байхад танд юу ч саад болохгүй. Уран бүтээлч хүмүүс хийсэн ажлаа үнэлүүлэх боломж гарна.
 
Мэлхий: Алс холын аялалд явахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хөрөнгө санхүүтэй холбоотой таагүй зүйлд өртөж болзошгүй. Хуваарийн дагуу ажиллахыг хичээ. Чөлөөт цаг гарвал найз нөхөдтэйгөө уулзах, үр хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарах нь тохиромжтой цаг үе.
 
Арслан: Бодисын солилцоо алдагдаж, зүрх судасны өвчин сэдэрч магадгүй. Эрүүл бөгөөд шинэ хоол хүнсний сонголт чухал. Мөн элдэв зар сурталчилгаанаас болгоомжлох үе. Хайртай хүндээ үл итгэснээс болж таагүй байдал үүсэх учир тэвчээртэй бай. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа өөрийн хүслээ дарж сур. Харилцаагаа таслах амархан ч сэргээх тун хэцүү байх болно.
 
Охин: Ажил хэрэгт ч хувийн амьдралд ч тогтворгүй байдал үүснэ. Энэ өдөр итгэл даахгүй хүнээс болгоомжил. Бодит байдлыг зөв дүгнэж, хоосон зүйлийн араас бүү хөөцөлд. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг хэрэг болно. Арга барил тань шийдэмгий бус бол төлөвлөсөн төлөвлөгөө тань хэрэгжихгүй байж магадгүй.
 
Жинлүүр: Өөрийн үзэл санааг хамгаалахаас бүү ичиж зов. Зөн билиг болон дотоод мэдрэмж нь зөв шийдвэр гаргахад тус болно. Энэ өдөр та зүгээр суух зав гарахгүй. Олон хүний өмнө ойлгомжгүй нөхцөл байдлыг засах асуудал тулгарах бололтой. Сандарч тэвдэлгүй, гол зүйл дээр аль болох өөрийнхөөрөө байх нь зөвдөнө.
 
Хилэнц: Гэр бүлийн тайван тохилог байдалд анхаар. Ойр дотнынхонтойгоо нийтэч бай. Тайван бус амьдралын хэв маяг таны амьдралын хэмнэлийг их алдагдуулна. Таагүй үйл явдал чухал санхүүгийн асуудлыг тань хөндөж болзошгүй байна.
 
Нум: Өнөөдөр олон зүйл ойлгомжгүй байна. Мэргэжлийн ажил хэрэгтэй үр дүнгээ хүлээгээд хэрэггүй. Ажил хэргээ цэгцлэх эсвэл албан бичгээ хянах нь танд өлзийтэй. Од эрхэс хайр сэтгэлийг тань сорих бололтой. Элдэв учралд түгших хэрэггүй. Эргэлзээтэй хүнд нууцаа дэлгэхээс зайлсхий.
 
Матар: Гэр бүл, ойр дотнынхондоо анхаарал тавь. Аж ахуйн асуудлуудаа өөр дээрээ үүрэх сэтгэлийн тэнхээтэй бай. Хайртай хүмүүс тань таныг зохих ёсоор нь үнэлнэ. Хэт ихийг бүтээх гэж сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх нь таагүй байдал, үргүй зардалд хүргэж мэднэ.
 
Хумх: Амьдралын сургамж танд ирээдүйд хэрэгтэй туршлага өгнө. Ойр дотнынхоо хүмүүсийн хүндэтгэхэд амьдралын ихээхэн утга оршино. Аялж, зугаалан сайхан дурсамж үлдээх бүхий л боломжийг ашигла. Гэр бүлийн харьцаа сайжирна. Та санхүүдээ сайн зохицуулалт хийхгүй бол удахгүй мөнгөний асуудалд орно. Зарим хүмүүсийн уран бүтээлийн авьяас дээшилнэ.
 
Загас: Өнөөдөр танд үнэнч байдаг хүний тань дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй. Өөрийн төлөвлөгөөгөө ойрын хүрээлэлдээ танилцуул. Хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна. Ойлгомжгүй олон ааш гаргах боловч бусдад туслах сайхан сэтгэлтэй нэгэн хэвээр байна. Буяны үйлс танд тайтгарал, амар амгаланг авчирна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19