Dark Light
Нийгэм | 2025-10-24

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар захирамжаар Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Баттөмөрийн Энхбаяр өнөөдөр (2025.10.24) ажлаа хүлээн авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Лхагвын Мөнхбаатар салбарын бодлого, эрх зүйн орчныг сайн мэддэг, мэргэжлийн өндөр чадвартай улстөрч томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажил, стратегийн 16 ордтой холбоотой хяналт шалгалтын ажил, салбарын цахимжилт, дахин инженерчлэлийн бодлогыг үргэлжлүүлж, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, харьяа агентлаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө амжилт гарган ажиллахыг хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах болно. Миний бие ард түмний хүлээлт өндөр, чухал цаг үед томилогдож байна. Тиймээс салбарын хөгжлийн төлөө харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага болон яамны албан хаагчид та бүхэнтэйгээ өндөр хариуцлагатай хамтран ажиллах болно” гэлээ.
Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирж байлцсаны зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчид, удирдлагын бүрэлдэхүүн болон харьяа агентлаг байгууллагуудын дарга нар оролцов.
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯРЫН ТОВЧ НАМТАР:
 
БОЛОВСРОЛ:
1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш
2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх
2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга
2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга
2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19