Dark Light
Нийгэм | 2025-10-24

АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, шинэчлэл – 25 жил” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. (2025.10.24)
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
 
Монгол Улсад Өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо, Өрхийн эмнэлэг үүсэж хөгжсөний 25 жилийн ой тохиож байгаа юм. 2024 оны байдлаар улсын хэмжээнд 227 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотын 151 өрхийн эрүүл мэндийн төв, орон нутагт 76 өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Салбарын хэмжээнд 69,702 эрүүл мэндийн ажиллагчид байгаагаас 3867 нь өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд 2024 онд 7.1 сая үзлэг хийгдэж, нэг иргэн жилд дунджаар 3 удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Нийт үзлэгийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 1042.9 мянган үзлэгээр, 2023 онтой харьцуулахад 616.3 мянгаар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 
 
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ,  2018 онд баталсан Астанагийн тунхаглалаар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-д хүрэх тулганы чулуу нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болохыг санал нэгтэйгээр баталгаажуулсан байдаг. Улс орны эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний гол зохицуулагч нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага, тэнд ажиллаж буй эмч, сувилагч нар байдаг. Өрхийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн  тогтолцооны үндэс суурь юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь зөвхөн тухайн өвчнийг тойрсон асуудал биш, эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн тухайн хүний амьдралынх нь туршид эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэхэд чиглэгддэг. 
Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулж шинээр хороод байгуулагдсантай холбогдуулан үйлчлэх хүрээний хүн амд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг  ойртуулан 2023-2024 онд нийт 23 өрхийн эрүүл мэндийн төв шинээр байгуулагдаж 18 буюу 78,3% нь магадлан итгэмжлэгдээд байна" гэлээ. 
 
Мөн тэрбээр, Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо Монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд бага наснаас нь амьдралын зөв хэв маягт дадуулах, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, боловсрол, амьдралын чанарыг сайжруулснаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх оролцоо чухал байх болно. Дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилгын "Хэнийг ч орхигдуулахгүй байх" зарчим, ДЭМБ-аас улс орнуудад зөвлөмж болгож буй "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт" зэрэг зорилтууд эрүүл мэндийн салбарын бодлогод жин дарж эхлээд байна. Улс орон бүр анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Ирэх онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Энэ том санхүүжилтийн дийлэнх нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цогцоор сайжруулах хөрөнгө оруулалт байгаа. Үр дүнд нь манай салбарын тусламж үйлчилгээний тогтолцоонд байдаг цөөнгүй асуудал зөв эргэлтэд орж бүрэн шийдэгдэнэ гэдгийг онцоллоо. 
 
Чуулганд ЭМЯ-ны удирдлагууд, гадны зочид төлөөлөгчид, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүллээ.Цаашид анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19