Dark Light
Нийгэм | 2025-10-24

ТАРИА БУРУУ ХИЙЖ, НЯРАЙ ЭНДСЭН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шүүгдэгч Н нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *** Дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байхдаа тус тасагт эмчлүүлж байсан 02 сар 24 хоногтой О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксын хариу урвалын улмаас нас баржээ.
Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н-ын сувилах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Харин Н-ын ажиллаж байсан *** Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвөөс 303.4 сая төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн ар гэрийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг *** Дүүргийн Нэгдсэн эмнэлэг эс зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцүүлээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн юм.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцүүлээд, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар тусгайлан заасан зохицуулалт байхгүй байна гэж үзээд, гэм буруутай этгээд болох сувилагч Н-ээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22