Dark Light
Нийгэм | 2025-10-25

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН QR КОДООР ТҮЛШ ХУДАЛДАН АВЧ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн хэмжээнд 2025 оны есдүгээр сарын 15-наас сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн түлшний худалдаа, төлбөрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Хотула” нэртэй аппликейшн нэвтрүүлээд байна.

“Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан түлшний борлуулалтын цахим систем бөгөөд түлшний худалдан авалт, төлбөр тооцоо, түгээлтийн хяналтыг нэгтгэсэн ухаалаг шийдэл юм. Энэ системийг нэвтрүүлснээр түлш худалдах уламжлалт үйл явцыг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Аппликейшнийг TechFin, GovTech болон CivicTech чиглэлээр хөгжүүлж байгаа бөгөөд “Хотула түлш” модуль нь хөгжүүлэлтийн хоёрдугаар үе шатандаа амжилттай хэрэгжиж байгаа аж. Иргэд “Хотула” аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.

  • Хатуу болон хийн түлшээ гар утсаараа худалдан авах

  • QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх

  • Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах

  • Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ шалгах

  • Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлөх

Аппликейшнийг ашигласнаар хэрэглэгчийн нэр дээр виртуал карт автоматаар үүсэж, уг картыг өрхийн гишүүд хамтран ашиглах боломжтой. Харин ухаалаг гар утас ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авч байна.

Нийслэлийн хэмжээнд түлшний цахим борлуулалт амжилттай эхэлсэн хэдий ч хэрэгжилтийн явцад тодорхой зохицуулалт шаардлагатай байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал, нэг өрхийн аппликейшнийг олон хүн зэрэг ашигласнаар түлшний хуваарилалт, нөөцийн тооцоонд зөрүү гарах эрсдэл үүсэж байгаа аж.

Иймд системийн нэгдсэн хяналт болон хэрэглэгчийн эрхийн баталгааг сайжруулах чиглэлд нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид “Хотула” системийг өргөжүүлж, хэрэглэгчийн туршлага, техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түлшний нөөцийн хуваарилалт болон төлбөрийн уялдааг нарийвчлан сайжруулах зорилготой байна.

Шинэ системийн нэвтрэлтээр нийслэлийн түлшний хангамж илүү ил тод, хяналттай, үр ашигтай болохоос гадна иргэдийн өдөр тутмын хэрэглээнд дижитал шийдэл улам ойртож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19