Dark Light
Нийгэм | 2025-10-25

Г.ЗАНДАНШАТАР: ШАТАР БОЛ ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ЧУХАЛ ХЭСЭГ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
 
Сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой уг тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Малайз, БНСУ, Австрали зэрэг 16 улсын 677 хүүхэд зургаан насны ангилалд оюун ухаанаа сорьж байна. ОХУ Азийн шатрын холбоонд хоёр жилийн өмнө элсэн орсон бөгөөд тус улсын шатарчид энэ жил анх удаа уг тэмцээнд оролцож байна.
 
Манай улсаас хамгийн олон буюу 400 гаруй хүүхэд оролцож байна. Тэмцээн 9 өдөр үргэлжилнэ. Тэмцээнийг нээж Монголын Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар үг хэллээ.
 
Шатрын их гүрнүүд ази тивд байдаг. Энэ утгаараа ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бол дэлхийн энтэй өрсөлдөөн гэж үздэг. Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үзэж байна. Ийм учраас шатрыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх, хүүхэд бүрийг оюуны спортоор хичээллэх боломж, нөхцөлийг үндэсний хэмжээнд бүрдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар зорьж байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.
 
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчин Олон улсын шатрын холбооны дүрмээр шууд олон улсын цолтой болно. Мөн дараа жилийн тэмцээнд оролцох эрхээ авдаг юм байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19