Dark Light
Нийгэм | 2025-10-25

НУМ: АМРАЛТАА ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ӨНГӨРӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны аравдугаар сарын 26-ны ням гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хайр дурлалын харилцаа энэ үед тайван тогтуун байна. Хэт шүүмжлэх хандлага гаргахаасаа болгоомжил. Сайхан нөхөрлөлөөс тайвшрал авч, эрч хүчээ сэргээж чадна. Бусад хүмүүсийн хэрхэн амьдарч байгааг хараад өөрийн нөхцөл байдалдаа сэтгэл гутрах магадлалтай. Амьдралын аз жаргалыг энгийн зүйлээс ч авч болно гэдгийг санаарай. 

Үхэр: Өнөөдөр та бүгдийг амжуулах ёстой болно. Гэхдээ хэт олон ажил зэрэг амжуулах гэх хэрэггүй. Эмх цэгцтэй байвал ихэнх асуудлаа шийдэж чадна. Өдөр тутам ажлаа төлөвлө. Найз нөхөд хамтрагч нар тусалж, ямар нэг эерэг нөлөө өгнө.

Ихэр: Амьдралын эрч хүч буурах өдөр. Архаг хууч хөдлөх тул ачаалал ихтэй ажил, аз туршилтаас болгоомжил. Ая тухтай байдал танд энх тунх амар тайван байдлыг буцаан авч ирнэ. Болгоомжтой байж, асуудлыг яаралгүй шийд. Ажил төрлийн шинэ саналыг яаран хүлээн авах хэрэггүй. 

Мэлхий: Амралтын өдрөөр ажил хэргээ бодохгүй сайн амрах хэрэгтэй. Дутуу ажлаа хурдан амжуул. Та хайр сэтгэлийнхээ төлөө цаг зав хэрэгтэй. Энэ өдөр таны хувьд эвтэй нөхөрсөг байдал чухал. Хэрэв санаагаар унасан бол сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Амьдралын эрч хүч багасна. Ханиад хүрч, эрүүл мэнд хямарч магадгүй.

Арслан: Холбоо тогтоох, гэр бүл, найз нөхөдтэйгөө идэвхтэй амарч, цэнгэхэд тохиромжтой өдөр. Хуучин харьцаагаа сэргээж, бусдыг сонсох нь зөв. Ямар ч хүний зүрх сэтгэлд түлхүүр тааруулж чаддаг мэдрэмжтэй байдал таныг хайр дурлалын талбарт амжилт олоход тусална. Гэхдээ хөнгөн зугаа цэнгэлээс зайлсхий. Гэр орноо цэвэрлэж, эд юмсаа эмхэлж цэгцлэхэд цаг зав гаргаарай. 

Охин: Өнөөдөр таны амьдралыг өөрчлөх шинэ танил хүлээж байна. Гэхдээ сэтгэл санааны огцом өөрчлөлтүүд гарвал цочролд орж болзошгүй. Спиртийн төрлийн ундаа хэрэглэх, хурц хоол идэхээс зайлсхий. Хосуудын хайрын харьцаанд өөрчлөлт орж магадгүй. Таны дэргэд байгаа зарим хүмүүст хайр үгүйлэгдэж буйг анхаар.

Жинлүүр: Зарим чухал нууц гэрээ хэлэлцээрийг хийж болзошгүй. Зөв түншээ сонгон авах нь таны гол зорилго байх болно. Мөнгө санхүүгийн тал дээр олигтой амлалт хүлээгээд нэмэргүй өдөр болно. Хайр дурлалд ашиг хонжоо гэж байдаггүй. Зөвхөн сэтгэл зүрхээр оролцдог гэдгийг сана. Гэхдээ бодит амьдрал санаснаар болохгүй бөгөөд үнэнээс татгалзсан хүн хожигдоно. 

Хилэнц: Өнөөдөр эртний сайхан дурсамж сэргэнэ. Гэр бүлдээ сэтгэл гарган хувийн амьдралаа төвхнүүлэхэд анхаар. Хамтдаа өнгөрөөхөд цагаа зориул. Хамтдаа дэлгүүрээр хэсэх нь улам дотно харьцаа үүсгэнэ. Хэтэрхий нарийлах хэрэггүй Энэ нь дулаан уур амьсгал гэрийнхэнтэйгээ үүсгэхэд саад болно.

Нум: Амралтаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. Эрүүл мэнддээ анхаарч архи, тамхи бүү хэрэглэ. Өнөөдөр хайр дурлалын асуудалд амжилт муу байна. Сэтгэл хөдөлгөсөн асуудлаа шийдэхийн тулд эхлээд бодлоо цэгцэл. Дэмий юманд санаагаа битгий зовоо.

Матар: Муу явдлаас болгоомжил. Хардалт бол аюултай зүйл гэдгийг санаж, хайртай хүнийхээ итгэлтэй зан чанарыг мэддэг бол тайван бай. Зарим хүмүүс олны анхааралд өртөхийг хүсэж түүнийгээ ил илэрхийлэх болно. Гэхдээ хэт өөртөө итгэвэл алдаа гардгийг анхаарч, буруу үйлдэл гарахаас болгоомжил. 

Хумх: Үл хөдлөх хөрөнгө болон урлагийн бүтээл худалдан авахад таатай өдөр. Шинийг эрэлхийлж, оюун ухаанаа хөгжүүл. Сайн амрахад саад болж буй элдэв бодлоос ангижир. Өнөөдөр элдэв мэргэ төлөг, ид шидэд итгэж болохгүй. 

Загас: Сонирхолтой урилга хүлээж авна. Шинжлэх ухаан болон уран бүтээлийн ажил таны амьдралын чухал эхлэл байх болно. Хийж буй үйлдлийнхээ зөв эсэхийг тунгаан бод. Амьдралд хайртай, идэвхтэй байдал бага зэргийн ачаалал, бие тавгүйрхэх зэргийг даван гарахад юу юунаас ч илүү хэрэг болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19